

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 11 сарын 17 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
“ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ХОЁР
ДАХЬ ТӨСӨЛ”-ИЙН ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хувийн хэвшлийг дэмжих хоёр дахь төсөл”-ийн Хөгжлийн зээлийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
