


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тахарын албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Цагдан хорих байр, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх ажиллагаа явуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Тахарын ерөнхий газрын дарга /Ц.Азбаяр/, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга /С.Баяндалай/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Б.Билэгт/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай" Хууль зүйн сайдын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/79, А/80 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3460 дугаарт бүртгэв.
