


ХЗДХС-ын 2021 оны А/73 дугаар тушаалаар хүчингүй болсон
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А/114
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тахарын ерөнхий газрын дарга /Ц.Азбаяр/-т даалгасугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 3464 дугаарт бүртгэв.
