


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 112 дугаар зүйлийн 112.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам’’-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.”Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам”-ыг 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Батжаргалд даалгасугай.
3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 242 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ
