Хэвлэх DOC Татаж авах
“МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 252

“МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төсөв, төлөвлөгөөг жил бүр боловсруулан Засгийн газраар батлуулж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган, хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                     Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал

жуулчлалын сайд                                                        Ц.ОЮУНГЭРЭЛ