


2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр |
Улаанбаатар хот |
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар тогтоолд дор дурдсан агуулга бүхий 4 дүгээр зүйл нэмсүгэй:
“4. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг холбогдох комиссын Монголын хэсгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бусад гишүүдээс удирдаж байхыг зөвшөөрсүгэй.”
2. Тогтоолын “4”, “5” дугаар зүйлийн дугаарыг “5”, “6” гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Гадаад харилцааны сайд Л.БОЛД
