


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 356, А/182
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Гэрч, хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/ нарт тус тус даалгасугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.УДВАЛ | ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН |
