


/ХЗДХС 2016.10.07-ны А/62-р тушаалаар хүчингүй болсон/
2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр |
Улаанбаатар хот |
1. Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр “Журам батлах тухай” тушаалын хавсралт “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын 1.2 дахь заалтын “... техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч,” гэсний дараа “автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл” гэж, 1.5 дахь заалтын “... Засгийн газрын гишүүн орон нутагт ажиллах” гэсний дараа “прокурор шуурхай ажиллагааны” гэж, 2.1.5 дахь заалтын “... техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч,” гэсний дараа “автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл” гэж тус тус нэмсүгэй.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Н.Амарзаяа/ нарт тус тус даалгасугай.
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Х.ТЭМҮҮЖИН
