

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 11 сарын 27 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“ОЛОН ТАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БАТАЛГААЖУУЛАХ БАЙГУУЛЛАГА”-ЫН КОНВЕНЦИД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.“Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага”-ын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
