Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх/

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/215/421

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал  /Х.Өлзийбаяр/-д үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Амарзаяа/-т даалгасугай.

4.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 135/256 дугаар тушаалаар хамтран баталсан “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
                               Х.ТЭМҮҮЖИН                                                                  Н.УДВАЛ