


2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр |
Улаанбаатар хот |
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. “Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон актын Улсын нэгдсэн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Н.Амарзаяа/ нарт тус тус даалгасугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
