


/ИХШХЕГазрын даргын 2016-06-10-ны А/284 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ
ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дугаар А/429 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.5.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох журам"-ыг баталж 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2.Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Бодлого зохицуулалт, үнэлгээний хэлтсийн дарга /Л.Батсүх/, Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга /Ч.Эрдэнэбат/ нарт үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Албаны даргын 2008 оны 154 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.МӨРӨН
Улсын бүртгэлд 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3237 дугаарт бүртгэв.
