


2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Дуудлагын худалдаагаар худалдах төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “Үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн эзэмшил газрыг “ гэснийг “Үл хөдлөх хөрөнгийг” гэж өөрчилсүгэй.
2. Мөн тогтоолын 4 дүгээр зүйл болон уг тогтоолын хавсралтаар баталсан “Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт”-ын 2, 4-6, 8 дахь хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Монгол Улсын сайд
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
