


2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр |
Улаанбаатар хот |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Журам, маягт батлах тухай” 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.
4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.
5.Энэ журмыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
