


2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр |
Улаанбаатар хот |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Журам батлах тухай 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.
4.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.
5.Энэ журмыг 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
