


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан ““Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
