


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түр байлгах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Р.Чингис/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.
3.Энэ тушаал батлагдан гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны А/18 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
