


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаартай зарлигаар хүчингүй болгосон.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дугаар 85 Улаанбаатар хот
ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.“Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ыг нэгдүгээр, “Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 263, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар зарлигуудыг тус тус хүчингүйд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
