


2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр |
Улаанбаатар хот |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/ нарт тус тус даалгасугай.
3.Энэхүү журмыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
