Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/187

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн заалтыгүндэслэн ТУШААХ нь:

1.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/ нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү журмыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД                                Д.ДОРЛИГЖАВ