


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэгдүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ”-ний хуудсыг шинэчлэн хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүйн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Түмэнбаярт үүрэг болгосугай.
4.Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүйн яаманд зохих журмын дагуу бүртгүүлсний дараа хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ашигт малтмалын газар /Д.Үүрийнтуяа/-т, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батхүү/-т тус тус даалгасугай.
САЙД Р.ЖИГЖИД
