


2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр |
Улаанбаатар хот |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам-ыг нэгдүгээр, Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны А/218, 2015 оны А/30 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
/ХЗС-ын 2016-07-01-ний өдрийн А/209 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
