


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А/219
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/ даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 186 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
