


МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЯВУУЛАХ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дугаар А/220 Улаанбаатар хот Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
1.“Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого явуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 223 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
