


2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр |
Улаанбаатар хот |
Архивын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.”Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.
2.Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар /Т.Бадрал/, Архивын ерөнхий газар /И.Саруул/-т тус тус даалгасугай.
3.Энэ дүрмийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаар тушаалаар баталсан “Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүйн дүрэм”-ийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
