Хэвлэх DOC Татаж авах
Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт,  түүнийг ашиглах журмыг батлах тухай

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

                        

        Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт,

түүнийг ашиглах журмыг батлах тухай

2015 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр                                   Дугаар А/249                                         Улаанбаатар хот

Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалт”-ыг нэгдүгээр, “Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

                                                         САЙД                                           Д.ДОРЛИГЖАВ