


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр |
Улаанбаатар хот |
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэхь заалт, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд"Урамшуулал олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Дээрх журмыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
/Б.Үнэнбат/, шагналын цахим мэдээллийн сан бүрдүүлж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга /Э.Зоригт/-д тус тус даалгасугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
