


2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр |
Улаанбаатар хот |
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН
