


/ХЗДХС-ын 2017 оны өдрийн А/195 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар А/04
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Мэдээлэл нэгтгэн боловсруулах төвийн мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбатад, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингист тус тус даалгасугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
