


2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр |
Улаанбаатар хот |
1."Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж, мөрдөн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /бригадын генерал Б.Билэгт/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Тэргүүн комиссар Р.Чингис/, Тахарын ерөнхий газрын дарга /Тэргүүн тахар Ц.Азбаяр/, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Аймгийн эрүүл мэндийн газрын захирал, дарга нарт даалгасугай.
3.Тушаалын хавсралтаар батлагдсан журмыг баримтлан ажиллахыг Улсын ерөнхий прокурорын газар /Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан/, Авлигатай тэмцэх газрын дарга /Тэргүүн комиссар Н.Ганболд/, Тагнуулын ерөнхий газрын дарга /Хошууч генерал Б.Хурц/ нарт зөвлөсүгэй.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 37/64 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД
ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ
Ц.ОЮУНБААТАР Д.ДОРЛИГЖАВ
