


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2004 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 6-ны өдөр Дугаар 27 хот
ХУУЛЬЧДААС СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ
ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуулийн 3 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1-ийн 4, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5., 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1.Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т “Шалгалтанд авбал зохих нийт онооны 70-аас доошгүй хувийг авсан тохиолдолд тухайн шалгалтанд тэнцсэнд тооцно” гэсний “тухайн шалгалт” гэдгийг мөн хуулийн 9.1.-д заасан бодлого, ярилцлага гэсэн хоёр хэлбэр бүхий, 9.2.-т зааснаар гурван хоног үргэлжлэх, тухайн жилийн сонгон шалгаруулах шалгалтыг ойлгохоор тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
