Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын бүлэг ажиллуулах/

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр                                   Дугаар А/160/А-73                         Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

    

          Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

          1.”Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын бүлэг ажиллуулах үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

          2.Энэхүү дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүнг бүтэн жилээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайланд хавсарган Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга, зохицуулах зөвлөлийн дарга нарт даалгасугай.

  ХУУЛЬ ЗҮЙН САЙД                                                                       ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД                                        

                              Д.ДОРЛИГЖАВ                                                                           Р.БУРМАА