


ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дугаар А/284 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгох журам"-ыг нэгдүгээр, “Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилгын загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Л.Баатарчулуун/, хэрэгжүүлж ажиллахыг Зөвшөөрөл, бүртгэлийн газар /С.Хүдэрчулуун/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2010 оны А/429 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.БОЛД
