


2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/ард нийтийн санал асуулга, сонгууль, өрийн удирдлагын тухай зэрэг хууль тогтоомжийг Зөрчлийн тухай хуультай нийцүүлэх үүднээс холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/төрийн байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах.
