


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2016 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр Дугаар А/380 Дархан
Захирамж хүчингүй болгох тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн Засаг даргын 2003 оны 223, 271 дүгээр захирамжууд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3 дахь заалтад нийцээгүй байгаа тул хүчингүй болгосугай.
2.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Л.Алтанчимэг/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ
