Хэвлэх DOC Татаж авах
Захирамж хүчингүй болгох тухай

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2016 оны 10 дугаар                                                                                                    Дугаар А/273                                                                                                             Улиастай
сарын 21-ний өдөр            

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай захирамжаар Рашааны хамгаалалт, эрүүл ахуйн бүс тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага хангахгүй, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалттай зөрчилдөж, мөн тус асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэндийн сайдын 2009 оны Усан сан бүхий газрын Онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм батлах тухай 51/75 дугаартай хамтарсан тушаалаар зохицуулсан байх тул хүчингүй болгосугай.

2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Рашааны хамгаалалт, эрүүл ахуйн бүс тогтоох тухай 80 дугаартай захирамжинд хүчингүй болгосон тэмдэглэгээг зохих журмын дагуу хийж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /С.Болортуяа/-т үүрэг болгосугай.

3.Дээрх захирамж хүчингүй болсон тухай холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Н.Бямбадорж/-т даалгасугай.

 

 

            ДАРГА                                   Д.БАТСАЙХАН