


ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2016 оны 10 дугаар Дугаар А/271 Улиастай
сарын 21-ний өдөр
Захирамж хүчингүй болгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/165 дугаартай захирамжаар батлагдсан Уст цэг эзэмших, өмчлөх, ашиглах журам нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага хангахгүй, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг зөрчсөн, мөн тус харилцааг Хүнс, Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Сангийн сайдын хамтарсан 2005 оны “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн завсарлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам” батлах тухай 101/189/194 тушаалаар зохицуулсан байх тул хүчингүй болгосугай.
2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Журам батлах тухай А/165 дугаартай захирамжинд хүчингүй болгосон тэмдэглэгээг зохих журмын дагуу хийж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /С.Болортуяа/-т үүрэг болгосугай.
3.Дээрх захирамж хүчингүй болсон тухай холбогдох байгууллагуудад мэдэгдэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Н.Бямбадорж/-т даалгасугай.
ДАРГА Д.БАТСАЙХАН
