


өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах
тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны
70 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт
оруулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
“4.20.“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.”
2.“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсгийн 4.15 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“4.15.“Монгол шуудан” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах;”
3.Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар батлах хүртэл төрийн өмчийг хувьчлах ажлыг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Тэрбишдагва/-нд үүрэг болгосугай.
5.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
