


/ХНХС, БСШУСС-ын 2018 оны А/257/А/582-р тушаалаар хүчингүй болсон/
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээний загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Б.Нямдаваа/-т, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, биелэлтэд хяналт тавьж ажилллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Өнөрбаяр/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/136, А/271 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Н.НОМТОЙБАЯР
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ж.БАТСУУРЬ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 3668 дугаарт бүртгэв.
