Хэвлэх DOC Татаж авах
Захирамж хүчингүй болгох тухай

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2016 оны 9 дүгээрсарын 29-ний өдөр                                  Дугаар А/493                                     Эрдэнэт

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй тул тус аймгийн Засаг даргын “Иоджуулсан давсны худалдаа хэрэглээний тухай” 2003 оны 131, “Хотын ногоон байгууламжийг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2003 оны 177 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Дээрх шийдвэрүүдийг  хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах, цаашид захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдэд байнгын хяналт тавьж ажиллахыг  Хууль зүйн хэлтэс /н.Мөнхбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

                                   ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                 А.ТҮВШИНЖАРГАЛ