


СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дугаар А/359 Баруун-Урт
Захирамж хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 1-1/281, 1-1/284 тоот албан бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл, 60.1.3 дахь заалтын тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх гэсэн заалтыг зөрчсөн дараахь захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай.
а.Аймгийн Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай” 60 дугаар захирамж
б.Аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх тухай” 513 дугаар захирамж
в.Аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “журам батлах тухай”А/442 дугаар захирамж
2.Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүүд даалгасугай.
ЗАСАГ ДАРГА З.ЭНХТӨР
