Хэвлэх DOC Татаж авах
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/03 А/04

Заавар батлах тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх заавар”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга /Ц.Арвинбуудай/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Э.Энхтуяа/ нарт үүрэг болгосугай.

3.Зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга /Ц.Цэнгэл/-д зөвлөсүгэй.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1996 оны 104 дүгээр, 2016 оны А/85 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ       М.ЭНХ-АМГАЛАН                           

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД           С.БЯМБАЦОГТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 3685 дугаарт бүртгэв.