Хэвлэх DOC Татаж авах
Зам ашигласны төлбөрийн хэмжээг  бууруулж батлах тухай

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр                                  Дугаар а/137                                     Даланзадгад

Зам ашигласны төлбөрийн хэмжээг  бууруулж батлах тухай

Монгол Улсын Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн эдийн засгийн өнөөгийн байдал, иргэдийн санал хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2015 оны а/650 дугаар захирамжаар батлагдсан төлбөрийн хэмжээг бууруулж баталсугай.

2. Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журмыг нэгдүгээр хавсралтаар, зам ашигласны жилийн төлбөр, хяналтын цэгт тухай бүр авах төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар, төлбөр хураах цэгийн байршлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Төлбөр хураамж авах хэмжээг журмын дагуу зохион байгуулж, санд төвлөрүүлэхийг Авто тээврийн төв /С.Мөнх-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

4. Төлбөр хураах, санд төвлөрүүлэх, сангийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Б.Наранхүү, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Ж.Сүх-Эрдэнэ/-д тус тус даалгасугай.

5. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны а/650 дугаар захирамж, 2016 оны а/172 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                       Н.НАРАНБААТАР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3706 дугаарт бүртгэв.