


ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар А/42
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Энэхүү журмыг үндэслэн харилцаа холбооны үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоон мөрдөж ажиллаж байхыг Харилцаа Холбооны зохицуулах хороо /С.Адъяасүрэн/-нд зөвлөсүгэй.
Гурав. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтэс /Д.Батбаяр/-т үүрэг болгосугай.
Дөрөв. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/60 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЧИНБАТ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 3720 дугаарт бүртгэв.
