


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГЫН ТУШААЛ
2017 оны 06 сарын 21-ний өдөр Дугаар А/121 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.12-д заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. “Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх журам”-ыг нэгдүгээр, “Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 383 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ө.ЭНХТӨР
