

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 31 Улаанбаатар хот
ХАРИЛЦААНЫ РАДИО СТАНЦАД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА ТОГТООЖ, БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг тогтоож, хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 16 дугаар тогтоол, 2013 оны 17 дугаар тогтоол , 2013 оны 25 дугаар тогтоол, 2015 оны 11 дүгээр тогтоол, 2015 оны 59 дүгээр тогтоол, 2017 оны 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.
ДАРГА С.АДЪЯАСҮРЭН
/ХХЗХ-ны 2018 оны 18, 2019 оны 09-р тогтоолоор нэмэлт орсныг тусгав/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3782 дугаарт бүртгэв.
