Хэвлэх DOC Татаж авах
АЮУЛГҮЙН БҮС ТОГТООХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын/

/УУХҮС, МХЕГ-ын даргын 2018 оны А/92,А/64 тоот тушаалаар хүчингүй болсон/

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдөр                      Дугаар 121/152                            Улаанбаатар хот

 

АЮУЛГҮЙН БҮС ТОГТООХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 5 дугаар зүйл, Эрдэс баярлаг эрчим хүчний сайдын 2008 оны 15 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүс, түүний дэглэмийг тогтоох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, аюулгүйн бүс тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Тэсрэх бодисын үйлдвэр болон тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүсийг тогтоох журмын хэрэгжилтийг газар дээр нь зохион байгуулж, гарсан шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг ажлын хэсгийн ахлагч, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатарт даалгасугай.

Гурав. Батлагдсан журмыг зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газар /Б.Батхүү/-т, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын алба /Б.Саран/-д даалгасугай.

 

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА