


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дугаар 257 Улаанбаатар хот
ХАЛААЛТЫН ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Өндөр уулын бүсэд оршдог тус аймгийн цаг уурын байдлыг харгалзан халаалтын улирлын хугацааг 9 дүгээр сарын 15-наас дараа жилийн 5 дугаар сарын 15 хүртэл 8 сараар тогтоосугай.
2.Халаалт өгөх хугацааг 8 сараар тогтоосонтой холбогдуулан 2013 оны төсвийн төсөлд халаалтын зардлыг бүрэн тусгуулах арга хэмжээ авахыг ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Даку/, төсөвт албан байгууллагын дарга, захирал, эрхлэгчдэд үүрэг болгосугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2009 оны 359 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.КАМЕЛИЯТ
