


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дугаар А-294/340 Улаанбаатар хот
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БАГЦ МАТЕРИАЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4,Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг.“Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Дансны жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Санхүүгийн тайлангийн маягт, загвар”-ыг гуравдугаар хавсралтаар, “Банкны санхүүгийн тайлан, тодруулга бэлтгэх аргачлал”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр.Тус багц материалыг батлагдсан өдрөөс эхлэн банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар /Н.Батсайхан/-т үүрэг болгосугай.
Гурав.Энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/, Монголбанкны Хяналт шалгалтын газар /Н.Батсайхан/-т үүрэг болгосугай.
Дөрөв. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А35/20 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ САНГИЙН САЙД
Н.БАЯРТСАЙХАН Ч.ХҮРЭЛБААТАР
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 2 дугаар 5-ны өдрийн 3848 дугаарт бүртгэв.
