


2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.“Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга /Х.Хэрлэн/ нарт тус тус даалгасугай
САЙД Д.СУМЪЯАБАЗАР
